• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ТЗЭУХ

2017-12-14

  ТӨРИЙН ЗАХИРГАА, ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС                                             

                   Төрийн захиргаа, эрсдлийн удирдлагын  хэлтэс нь МХГ-ын дарга,  хэлтсийн дарга, хүний нөөц эрхзүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ХМОНХ мэргэжилтэн, нягтлан бодогч, архив  бичиг хэргийн ажилтан, жолооч, жижүүр, үйлчлэгч гэсэн орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

Тус нэгж нь үйл ажиллагааны зорилго, зорилтын хүрээнд төрийн захиргааны болон эрсдлийн удирдлага, хүний нөөцийн манлайллыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль эрхзүйн үйлчилгээ, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, газрын үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга барил нэвтрүүлэх, удирдлага зохион байгуулалтын болон эрхзүйн дотоод дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн технологийн удирдлагыг хэрэгжүүлэх, ажилтнуудын соёл, чадавхийг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.