• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Танилцуулга

2017-12-14

Үйл ажиллагааны стратеги зорилт

Стратегийн зорилт 1:  Боловсон хүчний  мэргэжлийн ур чадварыг сайжруулж,  улсын байцаагчийн ёс зүйд тавигдах шаардлагыг хэрэгжүүлж ажиллах 

Стратегийн зорилт 2: Хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн  зөвлөгөө өгч, хууль тогтоомж дүрэм журмыг сурталчлах, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, зөвлөн туслах  үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжин хамтран ажиллах    

Стратегийн зорилт 3: Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлснээр  эрсдэлийг бууруулж, хэрэглэгчдийг эрүүл аюулгүй орчин амьдарч, хөдөлмөрлөх, үйлчилгээ авах нөхцөлөөр хангах

Түүхэн товчоо:

Засгийн Газрын тогтоолоор 1996 онд аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд Мэргэжлийн хяналтын алба байгуулсан нь өнөөгийн энэхүү тогтолцооны үндэс болсон гэж үздэг. Орон нутагт мэргэжлийн   хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх төрөлжсөн алба байгуулсан нь тухайн үедээ нийгмийн захиалга, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн оновчтой  шийдвэр байсныг өнөөгийн хяналтын нэгдсэн тогтолцоо батлан харуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2002 оны “ Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 58 дугаар тогтоол, Засгийн газрын мөн оны “Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай”  162 дугаар тогтоолоор  олог яам, газарт харьяалагдаж янз бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж байсан хяналтын 13 алба, нэгжийг нэгтгэн  Засгийн газрын тохируулагч агентлаг Улсын Мэргэжлийн хяналтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд байгуулснаар мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болсон юм.

            2003.01.01-ны өдрөөс эхлэн Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын 2003 оны 56 дугаар тушаалаар аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тооны жишгийг баталснаар Мэргэжлийн хяналтын хэлтэс, Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэстэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байв.

Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2004 оны 469 ,  2005 оны    88, 477, 2008 оны  тушаалаар бүтэц  орон тоог шинэчлэн баталж байсан ба одоо Захиргаа удирдлагын хэлтэс,   Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал,байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд, боловсрол, соёл, хүнс, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс, Лаборатори гэсэн бүтэцтэйгээр 37 орон тоотой үйл ажиллагаа явуулж,  газрын даргаар  Б.Сүнгээ ажиллаж  байна.

Хяналт шалгалтын үйл ажиллагааны зарчим

  • Хууль дээдлэх: Мэргэжлийн хяналтын газар, түүний ажилтнууд цаг ямагт төрийн хуулийг эрхэмлэн дээдэлж, үйл ажиллагаагаа гагцхүү хуулийн хүрээнд явуулна.
  • Шударга ёсыг хангах :  Хяналт шалгалтын бүхий л үйл ажиллагаандаа голч, шударга, мэргэжлийн гагцхүү баримтад тулгуурласан, намч  бус, аливаа үзэл суртлаас ангид байх зарчмыг баримтлана.
  • Ил тод, бодитой байх : Нээлттэй, гагцхүү бодит байдал, баримтад тулгуурласан байх зарчмыг мөрдплөг болгоно.

 Хяналт шалгалтын чиглэл

 Аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 26 салбар, чиглэлээр,  Монгол Улсын 180 орчим хууль, 3600 гаруй тогтоол, дүрэм журам, стандарт, норм, нормативын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.  

Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналт

  • Нийгмийн хамгааллын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавьж, хууль тогтоомжийг чанд мөрдүүлэн, нийгмийн баталгааг хангах
  • Нийгмийн даатгалын бүх төрлийн сангийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулж, тэтгэвэр тэтгэмжийн тогтоолт, олголтын үндсийг боловсронгуй болгох:
  • Ажлын байрны нөхцлийг сайжруулах, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөх.

Боловсрол, соёлын хяналт

  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бага дунд болон мэргэжлийн боловсролын стандарт, төрөөс боловсрол, соёл шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавьж, тэдгээрийг боловсронгуй болгох асуудлаар санал дүзгнэлт гаргах:
  • Бага дунд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд үнэлгээ, дүгнэлт өгөх:

Эрүүл мэнд, эрүүл ахуйн хяналт

  • Эрүүл мэндийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эмчлэх оношлох, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний стандарт, технологийн хэрэгжилт, эмнэлгийн мэргэжилтний эмчлэх, сувилах үйл ажиллагаанд мөрдөх заавар журмын биелэлт, эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд болон эмнэлгийн оношлогч рентген, бусад техник, тоног төхөөрөмжийн чанарт хяналт тавих:
  • Эмийн хууль, эм биобэлдмэлийн талаарх төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэлийн стандарт, технологийн хэрэгжилт, хүн амын дархлаажуулалт,эм, биобэлдмэлийн аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлт, экспорт, импортын байдалд хяналт тавих:
  • Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний эрүүл ахуй, халдвар судлал, орчны болон хүүхдийн эрүүл ахуй, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэм, халдварт ба халдварт бус өвчний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих:

Байгаль орчин, геологи уул уурхайн хяналт

  • Байгалийн нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтолтой холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих:
  • Геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, ашиглалт% боловсруулалтын үйл ажиллагааны  болон геологи, уул уурхайн үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаарх хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавих:

Дэд бүтэцийн хяналт

  • Инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, ашиглалт, инженер  геологийн судалгааны ажил болон барилгын материал, түүхий эд, эдлэхүүний чанарт хяналт тавих:
  • Автозам, замын байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, их засвар, шинэчлэлт, ашиглалт, түүнчлэн зам барилгын материал, эдлэхүүн, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд хяналт тавих:
  • Дулаан, цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэл, хангалт, хэрэглээний үйл ажиллагаанд болон эрчим хүч, зуух даралтат сав, шугам хоолой, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих:
  • Мэдээлэл, холбооны салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартын хэрэгжилтэнд хяналт тавих:
  • Авто тээврийн үйл ажиллагаанд хяналт тавих
  • Өргөх механизмуудыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглахтай холбогдон гарсан хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын мөрдөлтөд хяналт тавих:
  • Хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдон гарсан хууль тогтоомж, хэмжилзүйн дүрэм, журам, худалдаа үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын хэрэгжилтэнд хяналт тавих:

Хүнс худалдаа, хөдөө аж ахуйн хяналт

  • Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, худалдаа үйлчилгээ, хүнсний болон нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих:
  • Мал эмнэлэг, мал аж ахуйн үржил, газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр сортын чанарын чиглэлийн хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, хөтөлбөр, дүрэм, журам, стандартын биелэлтэнд хяналт тавих

           Манай алдартнууд

 Тус байгууллагад олон жил ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө шалгарч байсан тэргүүний ахмад ажилчид олон бий. Манай хамт олны дотроос ажил бүтээлээрээ шалгарч “Алтан гадас” одонгоор -3,  “Хөдөлмөрийн хүндэт медалиар”- 5, “Улсын хяналтын тэргүүний ажилтан”  хүндэт тэмдгээр  -10,  УМХГ-ын “Жуух бичиг”    -ээр 10,  Бусад салбарын  тэргүүний ажилтан   -14, Салбарын жуух бичгээр – 11,    аймгийн хүндэт тэмдэг, Засаг даргын шагналаар -5, АХ-ын 70, 80, 90 жилийн ойн медалиудаар-14, МЗХ-ны тэргүүний залуу медиалиар 6, бусад шагналаар -5 хүн тус тус шагнагджээ.