• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Даргын мэндчилгээ

2017-12-04

МЭНДЧИЛГЭЭ

              Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан ёсны цахим сайтад зочилж байгаа та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

       Манай байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг мөрдүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, МХЕГ-ын бодлого,  зорилтуудыг хангах хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлттэй уялдуулан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж байна.

      Бид иргэн, аж ахуй нэгжийн дотоод хяналтын тогтолцоог сайжруулж, тэдний нийгмийн хариуцлагыг өндөржүүлэн, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх нөхцөл бололцоог хангах, чанартай ажил үйлчилгээ хүргэх, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно.

       Мэргэжлийн хяналтын системийн хүрээнд хяналт шалгалтын ажилд шалгах объектуудыг эрсдэлээр нь үнэлэн тухайн жилд шалгах их эрсдэлтэй объектод анхаарлаа хандуулан эрсдэл бага, дунд үнэлэгдсэн объектод шалгалтын тоог цөөрүүлэх ухаалаг хяналтын тогтолцоог төлөвшүүлэхэд  байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхэнтэй  хамтран  ажиллаж, хуулиа дээдлэн, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр түргэн шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байна.

         Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ хяналтын хуудсыг ашиглан  эрсдэлтэй, аюултай цэгт хяналтыг чиглүүлж ажиллаж байгаа нь  шалгалтад хамрагдагсдад  шалгалтын үйл ажиллагаа болон шийдвэр гаргах үйл явц ойлгомжтой, ил тод болж төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх, үр ашигтай түншлэлийг хөгжүүлэх, тэдний идэвхтэй оролцоог бий болгоход ач холбогдолтой болж байна.

          Цаашид бид Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад төрийн хяналтыг харилцан уялдаатай, үр нөлөөтэй хэрэгжүүлэх их үйлсэд  манай хамт олны бүтээлч үйл ажиллагаа,  харилцагч иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

      Бид өөрсдийн үйл ажиллагаагаа ил тод  нээлттэй байлгах, бусад байгууллагатай мэдээлэл солилцох, үйлчлүүлэгчдийн санал, хүсэлтийг  авах зорилгоор цахим хуудас нээн ажиллуулж байна.

          Та бүхэн энэхүү цахим хуудаснаас манай байгууллагатай холбоотой мэдээ мэдээлэл, хяналт шалгалтын үр дүн, түүнчлэн үйл  ажиллагаа явуулахад юуг анхаарах болон хяналтын чиглэлээр зөвлөмж зааварчилгаа өгөх зэрэг хэрэгтэй мэдээ мэдээллээ авна гэдэгт найдаж байна.

          Монгол төрийн мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.

ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА, 
УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ БАТСҮРЭНГИЙН СҮНГЭЭ.