• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ЭМБХХХ

2017-12-04

                                                            ХҮНСНИЙ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

 Хүнс,хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг төрийн бодлого, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх мэргэжлийн хяналтын болон хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний салбарын хууль, тогтоомж, үндэсний стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүрэг хүлээнэ.

Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын чиглэлээр мал эмнэлэг, мал, амьтны үржлийн болон ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр сортын чанарын хяналт, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хоол үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг  хэрэгжүүлнэ.

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

         Эрүүл мэнд, боловсрол, соёлын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг үндэсний стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, мэргэжлийн арга зүйгээр хангах, мэргэжлийн хяналтын болон эрүүл  мэнд, боловсрол, соёлын салбарын хууль тогтоомж, үндэсний стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хүлээнэ.

           Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын чиглэлээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй байгаль, ахуйн орчин, хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой хүчин зүйлсийг илрүүлэх, тэдгээрийн үр дагавраас шалтгаалан үүсэх өвчин, эмгэгээс сэргийлэх, чанарын баталгаатай эмийн, хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ, боловсрол, соёлын хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх, иргэдийн боловсрол, соёлын эрэлт хэрэгцээгээ хангах таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.