• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

БОДБХХХ

2017-12-04

           Дэд бүтцийн хяналтын чиглэлээр: Инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, ашиглалт, инженер геологийн судалгааны ажил болон барилгын материал, түүхий эд, эдэлхүүний чанар, дулаан, цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэлт, хангалт, хэрэглээний үйл ажиллагаанд болон эрчим хүч, зуух, даралтад сав, шугам хоолой, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаа,  харилцаа, холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах,  худалдаа үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын хэрэгжилт,  авто тээвэрлэлтийн үйл ажиллагаа,  өргөх механизмуудыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах, автозам, замын байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, их засвар, шинэчлэлт, ашиглалт, түүнчлэн зам барилгын материал, эдэлхүүн, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэгт   хяналт тавин,  сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Байгаль орчны хяналтын чиглэлээр: Байгалийн нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол,  геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулалтын үйл ажиллагааны болон геологи, уул уурхайн үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, геодези, зураг зүй, хот байгуулалт, газрын харилцааны тухай хууль тогтоомжуудын хэрэгжилт болон дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

           Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр: Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, иргэд, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангуулах таатай орчныг бүрдүүлэх, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлж,   холбогдох хууль тогтоомж,  дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, ашиглалт, инженер геологийн судалгааны ажил болон барилгын материал, түүхий эд, эдэлхүүний чанарт хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

            Дулаан, цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэлт, хангалт, хэрэглээний үйл ажиллагаанд болон эрчим хүч, зуух, даралтад сав, шугам хоолой, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Харилцаа, холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын мөрдөлтөд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдон гарсан хууль тогтоомж, хэмжил зүйн дүрэм, журам, худалдаа үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын хэрэгжилтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

            Авто тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, өргөх механизмуудыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглахтай холбогдон гарсан хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын мөрдөлтөд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

            Автозам, замын байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, их засвар, шинэчлэлт, ашиглалт, түүнчлэн зам барилгын материал, эдэлхүүн, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

            Байгалийн нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтолттой холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулалтын үйл ажиллагааны болон геологи, уул уурхайн үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаархи хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Геодези, зураг зүй, хот байгуулалт, газрын харилцааны тухай хууль тогтоомжуудын хэрэгжилт болон дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх