• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА.

2020-02-18

Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хэрлэн сумын ЗДТГ, бусад байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж байна.

Шалгалтанд төрийн захиргаа, банк санхүү, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа, зочид буудал, эмийн сан, шатахуун түгээх сүлжээ, сургууль, цэцэрлэг гэх мэт нийт 352 аж ахуйн нэгж, байгууллагын 639 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Хяналт шалгалтын явцад ажилчдын амны хаалтны хэрэглээ 91 хувьтай, үйлчлүүлж буй иргэдийн маск зүүсэн байдал 63 хувьтай, ариутгал халдваргүйтгэл 45 хувьтай, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн байдал 38 хувьтай, гадна орчны цэвэрлэгээ 76 хувьтай, нэг удаагийн бээлий, гар ариутгагч бодисын нөөц 21 хувьтай тус тус үнэлэгдлээ.
Мөн хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд үзлэг, тандалт хийж буй байдал, автобусны цэвэрлэгээ халдваргүйтгэлд хяналт тавин ажиллаж байна.

Шалгалтанд хамрагдсан иргэн, аж ахуйн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар 89 төрлийн 1120 ширхэг зөвлөмж, сэрэмжлүүлгийг нэгжүүдэд тараалаа.
Цаашид илэрсэн зөрчил дутагдалыг арилгах, амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх,
хаалганы бариулыг спирттэй цагаан даавуугаар ороохгүй байх, хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг зааврын дагуу хаях, хогийн савны хажууд зааврыг хэвлэж байршуулах, ажилчдын хувийн хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн хангах, урьдчилан сэргийлэх дадлыг хэрэгжүүлэх талаар үүрэг өгч эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд амны хаалтны нөөц 3450 ширхэг, ариутгалын спирт 650 литр, гар ариутгагч 180 ширхэг, жавлин 14 ширхэгийн нөөцтэй байна.

Иргэдэд олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж, нус цэрээ ил хаяхгүй байх, бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг АНХААРУУЛЪЯ.

ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР