• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“ХӨВСГӨЛ ГЕОЛОГИ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭЛЭЭ

2020-02-07

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багт баригдаж байгаа 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “Хөвсгөл геологи” ХХК-ийн үйл ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 26-аас Шүүхийн шийдвэрээр албадан зогсоолгосон байсан.
Гүйцэтгэгч нь Улсын байцаагчийн албан шаардлагад дурдагдсан зөрчлийг арилгасан тул 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс үйл ажиллагааг сэргээх акт үйлдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болголоо.

Цаашид барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд норм дүрэм, стандартаа баримтлан зураг төслийн дагуу үйл ажиллагаагаа явуулах , барилгын талбай дээр байх ёстой бичиг баримтын бүрдлийг бүрэн хангаж ажиллахыг АНХААРУУЛЖ байна.


ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР