• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХИЙН БИЧИГ, ГАРАЛ ҮҮСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТГҮЙ АНГИЙН МАХ, УРГАМАЛ, АШИГТ МАЛТМАЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ ТЭЭВЭРЛЭХИЙГ ХОРИГЛОНО.

2020-01-22

2020 он гарснаас хойш сум, орон нутгаас Улаанбаатар хот руу зөвшөөрөл, эрхийн бичиг, гарал үүслийн тодорхойлолтгүй ангийн мах, ургамал, ашигт малтмалын төрөл зүйл тээвэрлэн, нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэлээдгүй гарч байгаа талаар Нийслэлийн МХГ-аас аймаг, орон нутгийн МХГ-т мэдэгдсэнтэй холбогдуулан иргэд та бүхэнд дараах анхааруулгыг хүргэж байна.

Иргэд, та бүхэн ХУУЛЬ БУС АН АГНУУР хийхгүй, ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АНГИЙН МАХ, УРГАМАЛ, АШИГТ МАЛТМАЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ ТЭЭВЭРЛЭХГҮЙ байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл:
Гэрээ , зөвшөөрөлгүйгээр амьтныг ашигласан, барьсан агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл , хууль бусаар олсон хөрөнгө , орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл :
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан , худалдан авсан, тээвэрлэсэн , гадаад улсад гаргасан , ховор амьтны чихмэл , эд эрхтэн , тэдгээрийн гаралтай цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох , зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэл оногдуулах заалттай байдаг.

ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР