• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“ХӨВСГӨЛ ГЕОЛОГИ” ХК–ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАДАН ЗОГСООЛОО

2020-01-22

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багт баригдаж байгаа 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч “Хөвсгөл геологи” ХК-нь технологийн горим зөрчин барилга барьсан тул Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага, ажил түр зогсоох актыг хүргүүлсэн боловч хууль зөрчиж барилга барих ажлыг үргэлжлүүлсэн.
Иймээс Улсын байцаагчийн актыг Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хуулийн дагуу баталгаажуулан 2019 оны 12 дугаар сарын 26-ны 127/Ш32020/0001 дугаартай Шүүгчийн захирамж, 127/ГХ2020/0001 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үйл ажиллагааг албадан зогсоож лацдаад байна.
Тус компани өмнө нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хан хэнтий чуулгын барилга угсралтын үндсэн ажлыг 2012-2014 онд гүйцэтгэж байсан бөгөөд одоо болтол уг чуулгын барилга баригдаж дуусаагүй байгаа болно.
Мэргэжлийн хяналтын газраас “Хөвсгөл геологи” ХК-ний тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох газарт хүргүүллээ.