• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ЧАНАР, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ЭМ ИЛРҮҮЛЭН БУЦААН ТАТАЛТ ХИЙЛГЭЛЭЭ

2019-10-28

Эм биобэлдмэлийн хяналтаар төлөвлөгөөт шалгалтанд аймгийн нэгдсэн эмнэлэг, эмнэлгийн эмийн сан, сум дундын эмнэлэг, эмийн эргэлтийн сан, нийтийн үйлчилгээтэй 6 эмийн санг хамруулж шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 36 заалт бүхий 5 албан шаардлага өгч зөрчил дутагдлыг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээнд 8 ААН хамрууллаа.
Эм, эмнэлгийн хэрэгсэл биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, тэдгээрийн хууль бус худалдаалалтыг таслан зогсоох зорилгоор “Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамж”, “Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгооны чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг клиникүүдэд халдварт өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамж”, “Арьс, гоо заслын эмнэлэгт халдварт өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамж”, “Жороор олгох заалт бүхий эмийг шаардлага хангасан жоргүй худалдаалахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамж”-ийн хүрээнд 54 ААН-д урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Тус шалгалтаар “СКАЛА” ХХК-д савласан зөвшөөрөлгүй дараах бүтээгдэхүүнүүдийг 7 эмийн сангаас буцаан таталт хийлгэлээ. Үүнд:
Загасны тос-11 ширхэг, кастлянка 18 ширхэг, иодын уусмал 25 ширхэг, перкес 7 ширхэг, метлен хөх 22 ширхэг, санитас 4 ширхэгийг илрүүлэн буцаан таталт хийлгүүлсэн. Зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн түгээсэн эмийн бөөний төвүүдийг МХЕГ-ын ахлах байцагчид мэдэгдэн мэдээллийн мөрөөр НМХГ-ын байцаагчид тухайн байгууллагуудад шалгалт хийсэн.
Стандартын шаардлага хангаагүй, чанарын баталгаажилтгүй эм, бараа бүтээгдэхүүн хэрэглэснээр харшил, хордлого, ургийн гажиг, донтолт зэрэг гаж нөлөө үүсэх эрсдэлтэй тул зөвшөөрөлтэй эмийн сангаас эмчийн зааврын дагуу эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг авч байхыг зөвлөж байна.