• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГААГҮЙ ХӨВСГӨЛ ГЕОЛОГИ ХК-Д ТОРГУУЛЬ НООГДУУЛЛАА.

2019-10-18

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багт байрлалтай 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж байгаа Хөвсгөл аймгийн Хөвсгөл геологи ХК-ийн үйл ажиллагаанд МХЕГ-ын даргын баталсан 2019 оны 01/40 тоот удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд барилгын орчны эмх цэгц хангалтгүй, хаалт, хамгаалалт, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг хүний нүдэнд харагдахуйц байдлаар хийж байрлуулаагүй, барилгын эд зүйлс өндрөөс унахаас хамгаалсан хамгаалалтын тороор барилгыг тоноглоогүй, ажилтнуудыг ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хангаж ажиллаагүй учир Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулан, дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өгөөд байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР