• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Урьдчилан сэргийлэх хяналт

2017-12-11

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Цэцэгдэлгэр Бор-Өндөр суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийснээр ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа зөрчил болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтны 7 хоногийн ажлын цагтай холбоотой зөрчлийг газар дээр нь бүрэн арилгууллаа. Мөн захиргаа, аж ахуйн менежер, ня-бо, дотоод хяналтын ажилтанд доорх асуудлаар зөвлөгөө өгөв. Үүнд:
1. Ажилчидын ажилласан жилийн судалгааг хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг үндэслэн нарийвчлан гаргах энэхүү судалгааг үндэслэн ээлжийн амралтын хоног, хэвийн болон хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг зөв тооцох, ажилласан жилээс хамааралтай нийгмийн хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой талаар
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны төлбөр, хөнгөлөлт, зарцуулалт, төрөөс 1 удаа олгох урамшуулал
3. ХАБЭА-н дотоодын хяналт шалгалтыг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх талаар