• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Баярын үеэр

2017-12-11

Иргэн та шинэ жилийн баярын үеэр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах зүйлүүдийг анхаарна уу!!!

1. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа хэтэрсэн эсэх
2. Сав баглаа боодол нь урагдаж гэмтсэн эсэх
3. Худалдан борлуулж буй мах /ууц, өвчүү, загас, гахай/ сүү, айраг зэрэг бүтээгдэхүүн нь тухайн орон нутгийн мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй эсэх,
4. Ил задгай газар ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй өнгөн хальс нь гэмтэж, хуучирч муудаасан, өнгө үнэр нь өөрчлөгдсөн, тоос шороо хог хаягдлаар бохирдсон гулууз мах, сүүг худалдан авахгүй байх
5. Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг жижиглэн савласан /төрөл бүрийн хатаасан жимс, самар, чихэр/ гм эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд савлаж, хаяг шошгын шаардлагыг хангаж байгаа эсэх,
6. Түргэн гэмтэх болон бусад хүнсний бүтээгдэхүүний /мал амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, бүх төрлийн кремтэй бүтээгдэхүүн, өндөг, хиам, майонез/-ийг зориулалтын хөргүүр төхөөрөмжөөс худалдан авах
7. Жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо худалдан авахдаа ялзарч, муудсан, өнгө хувирсан, чийгээ алдаж хатаж хорчийсон эсэх,
8. Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тундас, хөгц үүссэн эсэх
9. Лаазласан болон ундаа жүүсний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолзож байвал худалдаж авахгүй байх
10. Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байх
11. Ахуйн зориулалтаар хэрэглэдэг метилийн спиртын агууламжтай хүнсний бус бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэж бага насны хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
12. Гарал үүсэл нь тодорхойгүй хямд үнэтэй хуурамч архийг худалдан авахгүй, борлуулахгүй байхыг анхааруулж байна

Хэнтий Мэргэжлийн Хяналтын Газар-н зураг.
Хэнтий Мэргэжлийн Хяналтын Газар-н зураг.