• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛД

2019-04-30

АЖИЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр Дархан, Баянмөнх сумын ЕБС, Цэцэрлэг, Соёлын төв, ЭМТөвийн нийт 110 албан хаагчийн нийгмийн даатгалын дэвтэр, цалин хөлсний баримт, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан зэргийг хянан үзэхэд ажилтан ээлжийн амралттай үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг буруу тайлагнасан, шимтгэлийг дутуу суутгасан, нийгмийн даатгалын дэвтэрт ажил албан тушаалын, цалин хөлсний бичилт хийж баталгаажуулаагүй ажилчдын ажилласан жилийн судалгааг гаргаж мөрдөөгүй зэрэг дутагдал илэрсэн.

Хяналт шалгалтад хамрагдсан дээрх байгууллагын удирдах ажилтан нягтлан бодогч нарт эдгээр зөрчил дутагдлаас шалтгаалж даатгуулагч болон ажил олгогчид үүсэх эрсдэлийн талаар тайлбарлаж, цаашид эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөнд ажилтны нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг тусгаж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг зөвлөсөн.

Мөн төлөвлөгөөт хяналт шалгалт зөвлөн туслах үйлчилгээ урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлийн түвшин тогтоох үнэлгээг хийж, ундны усны эх үүсвэрийн байдал, ариун цэврийн байгууламжийн байдалд тус тус тандалт судалгаа хийлээ.