• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ

2019-04-30

ГҮНИЙ УСЫГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОЛБОРЛОН АШИГЛАЖ БУЙ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

        МХЕГазрын даргын 01/69 тоот удирдамжийн дагуу Галшар Бор-Өндөр, Дархан сумдын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмал, байгалийн нөөцийн олборлолт, үйлдвэрлэлийн зориулалтаар гүний усыг их хэмжээгээр олборлон ашиглаж буй 7 аж ахуй нэгжийн гүний худгийн тоолууржуулалт, хүнд даацын автомашины жингүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

       Хяналт шалгалтад хамрагдсан сумдын иргэд аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагчдад гарч болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, хууль тогтоомжийг сурталчлан таниулж сургалт зохион байгууллаа.