• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ХООЛ ХҮНСИЙГ ХАЛУУНААР ХАДГАЛАХ

2019-04-23

ХООЛ ХҮНСИЙГ ХАЛУУНААР ХАДГАЛАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

Хоол, хүнсийг боловсруулах үед зарим нянгууд амьд үлддэг. Иймд халуун боловсруулалт хийж болгосон хоол, хүнсийг хадгалах ёстой.

Бэлэн болсон хоол, хүнсийг халуунаар хадгалснаар боловсруулалтын явцад амьд үлдсэн нян үржиж өвчин үүсгэх эрсдэлээс сэргийлж чадна. Иймд нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар бэлэн болсон халуун хоолыг уурын халаалт бүхий тусгай зориулалтын төхөөрөмжинд, харин гэрийн нөхцөлд халуун хоолыг тасалгааны хэмд удаан хадгалахгүйгээр бэлтгэсэн даруйд хэрэглэх эсвэл халуун саванд хадгалах ёстой.

Халуун хоолыг нян үржих боломжгүй 60°С ба түүнээс дээш хэмийн температурт хадгал!

• Халуун хоолыг хөрөхөөс сэргийлж тагтай саванд хадгал.
• Дулааны хэмийг жигд байлгахын тулд халуун хоолыг үе үе хутга.
• Халуун ба хүйтэн хоолыг хооронд нь хэзээ ч бүү холь.

ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР