• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ХАЛААЛТЫН ЗУУХАНД ШАЛГАЛТ

2019-03-27

ХАЛААЛТЫН ЗУУХАНД ШАЛГАЛТ ХИЙЖ, ЗӨРЧИЛ, ДУТАГДЛЫГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.

       Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Эрчим хүч, Хэмжил зүйн хяналтын чиглэлээр Хэнтий Ус ХХК-ийн 1, 2 дугаар халаалтын зууханд эрчим хүчний тухай, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн хүрээнд төлөвлөгөөт шалгалт хийлээ. Тус халаалтын зуухны суурилагдсан хүчин чадал нь дулааны эрчим хүч хэрэглэгчийн бодит хүчин чадалд хүрэлцэхгүй байгаа тул дулаан техникийн ачааллын тооцоог шинэчлэн хийх, шаардлагатай бол халаалтын зуухыг өргөтгөх, хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн дулаанаар хангах, аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг нэн даруй авч хэрэгжүүлэх талаар албан шаардлага өглөө.