• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

НИТРАТЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

2017-12-08

Нитрат нь устөрөгч болон аммиакаас бүрдсэн HNO3 гэсэн химийн томъёотой азотын нэгдэл юм. Бараг бүх нитрат усанд уусдаг. Азотын хүчлийн үлдэгдэл байгаль дээр олон металлтай нэгдсэн давс байдлаар оршдог.
Нитрат орчны температурт тогтвортой байна. Тэдгээрийн задрал нь ихэвчлэн харьцангуй бага температурт буюу 200-600°C хайлдаг. Нитрат үр ашигтай хүчилтөрөгчийн хандивлагч үүрэг гүйцэтгэдэг.
Иймээс хөдөө аж ахуйд ургацыг нэмэгдүүлэх зорилгоор азотын бордоог өргөн хэрэглэгдэж байна. Тухайлбал, (хүнсний ногоо тарих болон, хувийн цэцэрлэг, гадна талбайн цэцэгжүүлэлт хийхэд өргөнөөр ашиглаж байна. Азотын нэгдлүүд нь хүнсний ногоо болон бусад хүнсний зүйл, усаар дамжин хүний биед ордог бүтээгдэхүүнүүдэд ашиглагдсаар байна. Хүний биед хэрэгцээтэй хүнсний бодисуудын 30-80%-ийг нь хоол хүнсээр дамждаг тул ДЭМБ, хүнс хөдеө аж ахуйн байгууллагаас хүнсний бүтээгдэхүүн, хүний хоногийн хоолоор авах химийн бодисуудын (ксенобиотик) агууламжид тандалт судалгаа хийж тогтмол хяналт тавих нь эрүүл ахуйн судалгаа, шинжилгээ хяналтын ажлын салшгүй хэсэг гэж үзэж байна. Хүний эрүүл мэндэд,сөрөг нөлөө үзүүлдэг химийн бодисуудын нэг нь нитрат түүний нэгдлүүд юм.
Орчин үед 100 гаруй нитроз нэгдлүүдыг судалсан бөгөөд эдгээр нь бүх хорт хавдар үүсгэх, зарим нь ходоодонд сонгомолоор үйлчлэхээс гадна нитроз аминуудын урьдал нэгдэлүүд нь хоол боловсруулах эрхтний өмөн үү зэрэг өвчин үүсгэдэг байна
Манай оронд олон арван жилийн турш хөрсийг азотын бордоогоор бордож, үр, тариа, төмс, хүнсний ногоо тариалж хөдөлмөрчдийн өргөн хэрэгцээнд хэрэглэж байгаа. Азотын бордоо нь хямд бөгөөд өндөр үр ашигтай тул хөдөө аж ахуйд азотын хүчлийн давс хэлбэрээр өргөнөөр ашигладаг. Эдгээр бордоог байнга хэрэглэснээр таримал ургамалд хуримтлагдаж улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мал амьтаны тэжээлд агуулагдах хэмжээг хязгаарлах шаардлагатай байдаг.
Өргөн хэрэглээний зарим хүнсний ногоо, жимс жимсгэний нитратын зөвшөөрөгдөх хэмжээг хүснэгтээр харуулав.