• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Осолгүй орчин бүрдүүлэх

2019-03-13

Осолгүй орчин бүрдүүлэх, унаж бэртэх аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд ЗӨВЛӨМЖ болгон хүргэж байна.

 

1. Өөрийн эзэмшлийн талбайгаас гадагш 50 м хүртэл зам талбайг байнга цэвэрлэж хэвших 
2. Явган хүний зам талбайг зориулалтын хавтангаар, стандарт хамжээгээр хийж тохижуулах 
3. Харьяа газрын ойр орчмын траншейны болон бусад нүх шуудууг битүүлэх, анхааруулах тэмдэг байршуулах, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллах
4. Шатны гишгүүрийн өргөн 25 см-ээс багагүй, гишгүүрийн алхамын өндөр 15 см-ээс багагүй, 18 см-ээс ихгүйгээр хэмжээг жигд хийх, шатны гишгүүр болон талбайд бариултай хашлагатай байх, халтираахаас сэргийлж резин хамгаалалт тавих, шатны өнгө үзэмжийг сайжруулах
5. Гөлгөр гадаргуутай хавтангаар явган хүний зам, талбай, шат хийхгүй байх. Хэрэв ийм хавтангаар зам талбай хийсэн бол халтирахаас хамгаалсан наалт хийх.
6. Аж ахуйн нэгж байгууллага, Хот тохижилт, СӨХ нь харъяа нутаг дэвсгэр дэх уруудах өгсөх шатанд хашлага бариул хийх