• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

БАЯРЫН ЗООГОНД АНХААРААРАЙ...

2018-12-27

Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан

БАЯРЫН ЗООГОНД БОЛГООМЖТОЙ ХАНДААРАЙ...

          Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагааг мөрддөггүй, түүхий эд бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт шаардлага хангаагүй, хоолны газарт дотоодын хяналтгүй, ариун цэвэр муу, ариутгал, цэвэрлэгээг зохих шаардлагын хэмжээнд хийж хэвшээгүй, хоол хүнсний чиглэлээр мэргэшээгүй, мэргэжлийн бус хүмүүс  ажиллаж байгаа, нөгөө талаар ажлын байрны ариун цэвэр, ариутгал, цэвэрлэгээ муу, ажиллагсад эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй өвчтэй, халдвар тээгч хүн ажилладаг гэрийн нөхцөлд баяр ёслолын үеэр хоол хүнсийг их хэмжээгээр нөөцлөх, боловсруулж бэлтгэн удаан хугацаагаар хадгалж хэрэглэх, нэг дор олон төрлийн хоол, хүнсийг их хэмжээгээр хэрэглэх /ялангуяа бага насны хүүхэд/ явдал их байдаг зэрэг нь хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар гарах нөхцөл бүрдүүлдэг.

Иймд хоолны газраар үйлчлүүлэх болон гэрийн нөхцөлд дараах зүйлүүд дээр иргэд байгууллагууд онцгой анхаарч хоолны хордлогот халдвар, аливаа болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй байна.

ХООЛНЫ ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАЛТ, ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗАХИАЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС:

-Таны үйлчлүүлэх гэж буй хоолны газар ариун цэврийн шаардлага хангасан, тухайн ажлын байр нь цэвэр, бохир усны нэгдсэн болон хэсгийн системд холбогдсон эсэх, гадна орчин, ажлын байр бохир, цэвэрлэгээ муу эсэх,

-Бэлэн хоол, хүнснийг зориулалтын төхөөрөмжид /хоол халуун байлгах, хөргөх төхөөрөмж/ битүүмжлэлтэй хадгалдаг эсэх,

-Хоол хүнсэнд орж буй түүхий эд, материал нь бэлтгэн нийлүүлэгчийн чанар аюулгүй байдлыг хангасан тухай  баталгаажилт, дагалдах баримт бичигтэй эсэх, зохих горимын дагуу хадгалдаг эсэх,

-Үйлчилгээний ажиллагсад ямар нэг өвчнөөр өвчилсөн, гар, хуруу ил шархтай эсэхийг ажиглах,

-Захиалсан архи согтууруулах ундааг хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай, дагалдах баримт бичигтэй эсэхийг нэг бүрчлэн тулгаж үзэх

-Хэрэглэх үедээ хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэх, гадны ямар нэгэн бохирдолтой эсэхийг шалгах,