• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БУЙ...

2018-12-27

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА,

ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬ

1. Худалдаа, үйлчилгээ явуулах мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлгэх;

2. Чанар аюулгүй байдлын шаардлага хангасан шинжилгээний бичигтэй, чанар аюулгүй байдалд өөрчлөлт ороогүй /гадны хольцгүй, тунадас үүсээгүй, амт, үнэр өнгө өөрчлөлт өгөөгүй, хий үүсээгүй/ бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх;

3. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, худалдаалах нөхцөлийг бүрдүүлж, хөргөх төхөөрөмж, бусад шаардлагатай тоног төхөөрөмж, сав суулгаар хангагдсан байх;

4. Гар угаах нөхцөлийг бүрдүүлэх, гар халдваргүйтгэх санитол, нойтон сальфеткаар хангагдсан байх;

5. Орчны эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах, хоолны үлдэгдэл, хог хаягдлыг тухай бүрд нь зайлуулах, таглаатай зориулалтын хогийн савыг хэрэглэх;

6. Шинээр бэлтгэсэн хоолыг гурваас дээшгүй цаг байлгаж үйлчлүүлэгчдэд борлуулах;

7. Бэлэн болсон хоол, зууш хүнсний бүтээгдэхүүнээс дээж авах хөргөгчийг бэлэн байлгаж, дээжийг +6-с +8 хэмд хадгалж, 48 цагийн дараа устгаж тэмдэглэл хөтлөх;

Эдгээр нөхцөлүүдийг бүрэн хангаагүй аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийнхөө эрсдэл, цаашлаад ард иргэдийнхээ аюулгүй байдлыг харгалзан үзэж дээрх шаардлагуудаа зохих журмын дагуу биелүүлнэ үү!