• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Наадмын урьдчилан сэргийлэх...

2018-07-16

Наадмын үеэр хоол, хүнснээс гаралтай хордлого халдвар гарахаас урьдчилан сэргийлж ажиллалаа.

       Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны төлөвлөгөөний дагуу  Хан Хэнтийн Уулын аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баярын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулах, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлого, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилготой урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн.

 Баяр наадмын өдрүүдэд  цэнгэлдэх хүрээлэн, морь барианы газарт  хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах 10 ААН, 53 иргэн, худалдаа явуулах 1 ААН, 35 иргэн түр зөвшөөрөл авсан.

 Сумдын Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/12 дугаартай удирдамжийн дагуу наадам болохтой холбогдуулан хоол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг урьдчилан сэргийлэх хяналт шалгалтанд хамруулж, дүн мэдээ ирүүлэх талаар 6 дугаар сарын 25-ны өдрийн 01/379 тоот албан бичгийг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт тараах 8 төрлийн зөвлөмжийн хамт хүргүүлсэн.

Болзошгүй эрсдэл, зөрчлийн  мэдээллийг тухай бүр Мэргэжлийн хяналтын газрын 7057-3113 дугаарын утсанд мэдэгдэх талаар байгууллагын фэйсбүүк хуудсаар олон нийтэд түгээсэн ба иргэдээс санал гомдол ирээгүй.

Хан Хэнтий Уулын аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баярын 200 хүний хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулахад оролцох 2 хоол үйлдвэрлэлийн газрын  16 ажилтанд дотоод хяналт шалгалтыг чангатган хоол, хүнсний гаралтай хордлого, халдвараас урьдчилан сэргийлж ажиллах талаар мэдээлэл хийж гүйцэтгэлд хяналт тавьсан. Хүлээн авалтанд өгсөн хоол, хүнсний дээж авсан байдалд хяналт хийсэн.  

Наадмын бэлтгэл ажлын хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх талаар 198 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт 4 удаа сургалт зохион байгуулан 12 төрлийн зөвлөмж тараасан.

 Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр малын шилжилт хөдөлгөөн, 218 уяа морьдын эрүүл ахуйн байдалд хяналт тавьж, хүнсэнд хэрэглэх махыг Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторит шинжлүүлж, 3.5 тн маханд мал эмнэлэг, ариун  цэврийн гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавин ажилласан.

Баяр наадмын өдрүүдэд хоолны хордлого, хүн, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, байгууллагын хэмжээнд хариуцлагатай жижүүрүүд газрын даргын баталсан хуваарийн дагуу ажиллан Онцгой байдлын газар,Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газраас цаг үетэй холбоотой мэдээлэл авч   МХЕГ-ын хариуцлагатай жижүүрт тухай бүр мэдээллийг өгсөн.

Байгууллагын цахим хуудсанд / Хэнтий Мэргэжлийн хяналтын газар, Хүнсний чанарын хяналт, Эрүүл мал эрсдэлгүй бүтээгдэхүүн, Хэнтий миний нутаг/ хоол хүнсний хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэгийг 48 удаа байршуулан олон нийтэд түгээсэн.

Хяналтын явцад  176 дутагдал илрүүлж газар дээр нь 128 буюу 72.2 хувийг арилгуулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч эрсдэлээс урьдчилан сэргийлсэн.

            Хуушуурын үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр морь барианы газарт гар дээрээс ил задгай худалдан борлуулж байсан 5 иргэний үйлчилгээ хийхийг хориглон, зөрчлийг газар дээр нь таслан зогсоосон. 

Хоол хүнсээр дамжих хордлого, хордлогот халдварын дэгдэлт гарч болзошгүй талаар ард иргэдэд урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсний баталгаат байдал, МХЕГ болон холбогдох бусад мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг тухай бүр шэйрлэн түгээн мэдээллийн хэрэгслээр тогтмол өгсөн.