• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Шүлхий өвчин

2017-12-04

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/408 тоот захирамж, Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22/254 тоот удирдамжийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 13-ний хооронд МХГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Л.Алтанбагана, Мал үржлийн хяналтын улсын байцаагч Ч.Оюунбилэг болон 13 сумын улсын байцаагчид 18 сум, 5 тосгоны мал сүрэгт хийгдэж байгаа урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хяналт шалгалт хийж зөрчил гаргасан иргэнд хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллалаа. 2017 оны 9,10 дугаар сард ОХУ-д үйлдвэрлэсэн 15,16 серийн дугаартай шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд 2439752 мал хамрагдахаас, 1548223 мал хамрагдаж 71.9%-тай, 76 ажлын хэсэгт 347 малын их, бага эмч, ариутгагч, туслах ажилтан мал зүйч ажилласан.