• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ГАЗАР ЭЗЭМШИГЧ ИРГЭН

2018-04-20

ГАЗАР ЭЗЭМШИГЧ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨВЛӨМЖ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын харилцааны чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагад хийж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн доорх 2 хуулийн заалтын хэрэгжилтийг ханган ажиллахыг анхааруулж байна.
7.1 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих
1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.1 дүгээр зүйл.Газрын тухай хууль зөрчих
13.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.