• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Бор-Өндөр сумын АХЦС...

2018-03-26

Дашваанжил ХХК-ийн АХЦС-38 салбарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
1. Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байгаа Дашваанжил ХХК-ны авто хийгээр цэнэглэх станц 38 салбарт хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Зөвлөн туслах үйл ажиллагаанд Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас, хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсыг ашиглан шалгахад хөдөлмөрийн харилцааны асуудлаар хууль сахин мөрдөлт 64,7, эрсдэл үүсэх магадлал дунд, Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар хууль сахин мөрдөлт 95,2 хувьтай, эрсдэл үүсэх магадлал бага байна. Тус салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилт сайн байгаа ололттой тал байна. Хөдөлмөрийн харилцааны асуудал дээр цаашид анхаарч сайжруулах арга хэмжээний талаар улсын байцаагчийн зөвлөмж өгч ажиллаа.
2. Зөвлөн туслах үйлчилгээний явцад Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу тус салбарын 3 ажилтанд “Хэрэглэгчийн хяналтын хуудасны ойлголт, төрөл, ашиглах арга зам” сэдвээр сургалт, мэдээлэл хийж, мэргэжлийн хяналтын байгууллагаас баталсан 14 төрлийн Хэрэглэгчийн хяналтын хуудасыг цахимаар бөглөж үнэлгээ өгч байх, хэрэглэгчийн хяналтын хуудасыг цаасаар хэвлэн авч дотоод хяналтандаа ашиглах талаар зөвлөгөө өгөв.