• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Сарын мэдээ

2018-02-25

ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН 2018 ОНЫ 02 ДУГААР
 САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
                                                                         2018 оны 02 сарын 23
Сард хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл Сарын үйл ажиллагааны биелэлт
      Дөрөв. Салбарын хүрээнд хийгдсэн ажил
  4.1. Салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж буй ажил ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ШАЛГАЛТ
  Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр:Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 22/07 удирдамжаар Хэрлэн сумын 1,2,3 дугаар багийн мах болон  малын   гаралтай  түүхий эд бүтээгдэхүүн  худалдан борлуулагч аж ахуйн нэгж болон  иргэдэд хяналт шалгалт  хийж байна.
  Хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр: Иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах 70563113 дугаарт ирүүлсэн, Худалдан авсан чихрээс өт байна гэсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн  16.5 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийтгэл ногдуулсан.
  Геологи уул уурхайн хяналтын чиглэлээр: Мөрөн сумын ЗД-ын ирүүлсэн байгаль орчны нөхөн сэргээлтийн талаарх хүсэлтийн талаар хариуг хүргүүлсэн.
  Барилга, Эрчим хүчний хяналтын чиглэлээр: шинэ Өндөрхаан хорооллын 120 айлын орон сууцны оршин суугчдаас гаргасан гомдлын дагуу Хэнтий Ус ХХК-ийн 10 дугаар халаалтын зуухны үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан. Гомдлын хариуг албан тоотоор хүргүүллээ. 
  Барилга, Хэмжил зүйн хяналтын чиглэлээр: Бор-Өндөр сумын Бүжинхэн, Энхжин цэцэрлэгүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу газрын даргын баталсан 22/06 тоот удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт бус шалгалт хийж 26 заалт бүхий 2 улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаж хүргүүллээ.
  Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр: Цагдаагийн газрын 55\267 тоот гомдол мэдээллийн мөрөөр Прокурорын газраас 1839000069 тоот зөрчлийн хэрэг нээсний дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явууллаа
    Боловсролын хяналтын чиглэлээр: Газрын даргын баталсан 22/09 дугаартай удирдамжийн хүрээнд Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа Хэрлэн -1, Бамбар, Жүржхэн цэцэрлэгт төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна.
9 4.2. Салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр хийсэн ажил Хөдөлмөрийн аюулгүй хяналтын чиглэлээр  Хуулиа мөрдье аяны хүрээнд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад 11 албан шаардлага үйлдэв.
10 Боловсролын хяналтын чиглэлээр: МХГ-ын даргын баталсан 22/09 дугаартай удирдамжийн хүрээнд Жүржхэн цэцэрлэгт төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.
11 Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:МХГ-ын даргын баталсан 22/11 дугаартай “Ахуйн шавж, мэрэгч, устгал, ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд аймгийн Зооноз өвчин судлалын төв, Ариун-Аз ХХК-д хяналт шалгалт хийж байна.
12 4.3. Салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ    Барилга техникийн хяналтын чиглэлээр: Хэрлэн 1-р сургуульд Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж зөвлөмж хүргүүлсэн
13 УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ
Хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр:1. Монгол Улсын Ерөнхий Сайд Чингис хотын иргэдтэй уулзалт зохион байгуулахтай холбогдуулан МХЕГ-ын даргын 01/13 дугаартай удирдамжийн хүрээнд хүнсний аюулгүй байдалтай холбоотой хяналт Төрийн тусгай хамгаалалтын газарт дүгнэлт гаргаж өгсөн.
  МХЕГ-ын 01/12 удирдамжийн хүрээнд  “Сариг гол” ХХК, иргэн Г.Цэндсүрэнгийн “Хэрлэн хүнс” гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цехүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж тоног төхөөрөмж, орчны угаалга цэвэрлэгээнд үнэлгээ дүгнэлт өгөхөөр тус бүр 10 эрүүл зүйн арчдас шинжилгээ авахад эерэг сорьц илрээгүй байна. Мөн “Сариг гол” ХХК-ийн үйлдвэрлэсэн хэвийн боовноос дээж авч шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй дүн гарсан. Нийтийг хамарсан баяр,ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд цагаан сарын баярыг тохиолдуулан Зүүн зах, Хурх чандмань, Эвт худалдааны төвийн 59 иргэний худалдан борлуулж байгаа хүнсний  бүтээгдэхүүн, мах, ногоо, цагаан идээг хамруулан хийлээ.
 2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/12 дугаартай удирдамжийн хүрээнд Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эвт худалдааны төвийн хүнсний лангуу түрээслэгч нарын худалдан борлуулагдаж байгаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилготой нийт 15 бүтээгдэхүүнээс дээж авч аймгийн МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд 5 сорьцонд суринами гурилч цохын үхсэн авгалдай илэрсэн. Иймд тус шинжилгээгээр шаардлага хангахгүй дүнтэй гарсан 17.1 kg үзэмийг устгалд оруулсан.
14 ТАНДАЛТ СУДАЛГАА
Хүнсний чанар, стандарт, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр : МХЕГ-ын даргын баталсан 01/282 дугаартай “Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан ундны сүүний чанар, аюулгүй байдалд тандалт судалгаа хийх” удирдамжийн хүрээнд Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Атарчандгана сүү” ХХК-ийн сүүний чиглэлийн үнээний фермийн үйл ажиллагаанд тандалт судалгааг хийж, үнээний сүүнээс дээж аван хими болон микробиологийн шинжилгээнд хамруулсан .
15  
16 ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР         Хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр:1. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газартай хамтран “ХУУЛИА МӨРДЬЕ-21” аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан “Өсвөр насныхныг архины хор хөнөөлөөс сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Аян үргэлжилж байна.
17 “Цагаан сар-цагаан идээ” үзэсгэлэн худалдаа энэ сарын 9,10-ны өдрүүдэд Эвт худалдааны төвд зохион байгуулагдах юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны онцлог нь Хэнтий аймаг энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зөвхөн орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулна. Мөн хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, сав баглаа боодолд түлхүү анхаарах бөгөөд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөлөө.
18 -       Цэнхэрмандал, Хэрлэн сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн улсын байцаагчид Зөрчлийн тухай хуулиар зөвлөгөө өгч ажиллалаа.
19   Авто тээврийн хяналтын чиглэлээр : МХЕГ-ын газрын 03/345 тоот албан бичгийн дагуу Гамшгийн үед дайчилгаанд ажиллах хүн хүч хэрэгслийн тооцоо судалгааг гаргаж МХЕГ-ын ДБХГ-т хүргүүлсэн.
20   Хөдөлмөрийн аюулгүй хяналтын чиглэлээр: Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах гэрээний төсөлд 2 санал хүргүүлсэн.
21   Авто зам хяналтын чиглэлээр : Улсын чанартай авто замуудад босоо тэмдэг тэмдэглэгээний судалгааг Замын цагдаа, Харгуй ТӨХК АЗЗА-тай хамтарч Зам тээврийн яаманд судалгааг хүргүүлсэн 
22   Хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр: 1. “Цагаан сар - Цагаан идээ” үзэсгэлэн худалдаанд оролцсон орон нутгийн нийт 59 үйлдвэрлэл эрхлэгчдэд Органик хүнсний тухай, Хүнсний зориулалттай хуванцар савны тухай, Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандарт болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн тухай сургалт зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаан оролцогсдод “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016” стандарт, “Хуванцар савны тухай” зөвлөмж гарын авлага 128 ширхгийг тараасан.
23 2. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн fsi.gov.mn программд 1 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны мэдээллийг шинэчлэн бүртгэв.
24 3.  Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/145 дугаар тушаалын дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, үзлэг шинжилгээг хийж гүйцэтгэхийг Нэгдсэн эмнэлэг, хэрэгжилтэд Эрүүл мэндийн газарт хяналт тавихыг талаар албан бичиг хүргүүлсэн. 
1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан “ Хуулиа мөрдье-21” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Хэнтий аймагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын , Цагдаагийн газрын, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нараар батлуулсан ба  100 хувь хэрэгжүүлэн  зохион байгуулсан ажлын  тайланг хугацаанд МХЕГ-ын ЭМБСХГ-т хүргүүлсэн. Тус аяны төлөвлөгөөний дагуу МСҮТ, дотуур байрны болон 11 ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн нийт 760 гаруй сурагчид,  328 аж ахуй нэгж, байгууллагын нийт 1219 иргэнд 8 удаагийн сургалт, сурталчилгааг зохион байгуулж, 8 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг тараасан.  Бор-Өндөр суманд согтууруулах ундааны худалдаа эрхэлдэг 7 байгууллагад хөдөлмөрийн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
2. Хэнтий аймаг дахь цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлуулсан.
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр: Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоолны газарт хонины ууц, өвчүү чануулахгүй байх талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдэгдлийн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.
Мөрөн, баян-Адрага сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн улсын байцаагчид Зөрчлийн тухай хуулиар зөвлөгөө өгч ажиллалаа.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТАЛААР
         Байгууллагын http://he.inspection.gov.mn/ веб сайт Facebook хаяг болон Мэргэжлийн хяналт, “Хан Хэнтий”, Хэнтий мэдээ сонин, Хэнтий телевиз, Хүнсний аюулгүй байдал г.м 14 хаягт 27 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлгийг бэлтгэн сошиал орчинд түгээн сурталчилж ажилласан ба 1235 хүнд таалагдаж, 968 хүн хуваалцсан байна.
Байгууллагын фэйсбүүк хуудсанд “Цагаан сар”-ын баяртай холбоотой хүнсний чиглэлийн үйл ажиллагаа  эрхлэгч болон ард иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэгийг бэлтгэж боловсруулан цахим хуудсаар олон нийтэд түгээсэн. 
Мөн цаг үеийн байдалтай холбоотойгоор мэргэжлийн бусад байгууллагаас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмж, шторкийг тухай бүр шэйрлэн олон нийтэд түгээсэн.
ЛАБОРАТОРИЙН АЖЛЫН ТАЛААР    Тандалт судалгаа, Цагаан сарын урьдчилан сэргийлэх шинжилгээтэй хяналтаар болон хүсэлтээр эрүүл ахуйн нян судлал, хими хор судлал, ургамлын үрийн лабораторид  41 ААНБ, иргэний  хүнсний бүтээгдэхүүний 198 дээжинд 344 үзүүлэлтээр 500800 төгрөгийн сорилт шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 16 дээж 16 үзүүлэлтээр эерэг гарсан байна.. 
25 4.4. Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр  
26 4.5. Дотоод ажлын хүрээнд ДОТООД АЖИЛ    Газрын даргын тоотын 5 төсөл бэлтгэлээ.
     -Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж буй 3 байцаагчийн зөрчлийн материалыг хянаж зөвлөгөө өглөө.
     -Аймгийн Прокурорын газарт эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн мэдээ болон сарын мэдээг хүргүүлэв.
     -Цагаан сарын баярыг тохиолдуулан тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим улсын байцаагч, ажилтнуудыг Төрийн одон медаль, салбарын болон МХЕГ-ын шагналаар шагнуулахаар материалыг бэлтгэж холбогдох газруудад хүргүүллээ.
     -Цахим хурлын мэдээлэл бэлтгэлээ. 
    -Сумдын улсын байцаагчдын эрх цуцлуулах 2 асуудлыг МХЕГ-т уламжилж, дэлгэрэнгүй судалгааг гаргав.
     
     
     
     
     
     
  Хянасан: …………….. дарга                                                      …………………………….
     
  Тайланг нэгтгэн гаргасан: ………………….                          …………………………………