• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ

2017-12-21

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВАХ, ХЯНАХ

            3.1 Мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авахдаа Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг чанд баримтална.

            3.2 Өргөдөл гомдол, албан бичиг хариуцсан ажилтан өргөдөл, гомдлыг хүлээж авахдаа иргэний дараах хувийн мэдээллийг заавал бүртгэнэ. Үүнд:

                        3.2.1 Иргэний овог, нэр

                        3.2.2 Иргэний регистрийн дугаар

                        3.2.3 Иргэний оршин суугаа хаяг

                        3.2.4 Иргэнтэй холбоо барих утас /гар утас/-ны дугаар

            3.3 Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд энэ журмын 3.2-т заасан мэдээллийг бүрэн тусгуулж, гарын үсэг зуруулсан байна.

            3.4 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол мэдээллийг нотлох баримтын хамт хүлээн авна.

            3.5 Өргөдөл, гомдол, албан бичиг хариуцсан ажилтан дараах үндэслэлээр өргөдөл, гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана.

                        3.5.1 Энэ журмын 3.2, 3.3, 3.4-т заасан мэдээлэл, баримт, баталгаажилт дутуу бол

                        3.5.2 Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргаагүй бол

                        3.5.3 Мэргэжлийн хяналтын байгулулагаас шийдвэрлэхээр холбогдох хууль тогтоомжид заагаагүй, байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй өргөдөл, гомдлыг ирүүлсэн бол

                        3.5.4 Тухайн асуудлаар хүлээн авахгүй байхаар иргэд, олон нийтэд албан ёсоор зарласан өргөдөл, гомдлыг ирүүлсэн бол

                        3.5.5 Анхан шатны байгууллага шийдвэрлэх асуудлаар дээд шатны байгууллагад хандсан бол

                        3.5.6 хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр

 

2017 ОНД ИРГЭД, ААНБ-ААС ТУС ГАЗАРТ ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ,

ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

           

Нийт ирсэн өргөдөл

гомдлын тоо

Шийдвэрлэлт

Шийдвэрлэлт (%)

Шийдвэрлэж

хариу өгсөн

Бусад

байгуулллагад

шилжүүлсэн

Хугацаа

хэтрүүлж

шийдвэрлэсэн

Хугацаа

болоогүй

1.

46

45

1

0

0

100%