• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Зөвлөмж

2018-03-12

         Цас мөс гэсэж хаврын урин дулаан эхэлж байгаатай холбогдуулан зорчигч тээвэрчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
1. Хаврын шар усны үерээс болгоомжилж, гүүр, гарцгүй газраар мөсөн дээгүүр зорчихгүй байх
2. Гол, усны сав газрын ойролцоо малыг хариулгагүй орхихгүй байх
3. Авто замын үерийн далан, суваг шуудууны хог, сэг зэмийг цэвэрлэж, үерийн ус зайлах нөхцөлийг бүрдүүлж ажиллах
4. Зорчих авто зам, замын байгууламжийн талаарх мэдээллийг холбогдох газруудаас авч байх
5. Батлагдсан авто зам, замын байгууламжаар зорчих
6. Авто замын тухай хууль, тогтоомжийг сайтар уншиж судалж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж, ая тухтай зорчихыг нийт иргэд, зорчигч тээвэрчдэд зөвлөж байна.