• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Бор-Өндөр сумын цэцэрлэгт...

2018-03-06

       Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Нархан” хүүхдийн цэцэрлэгт хөдөлмөрийн хяналтын чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Зөвлөн туслах үйл ажиллагаанд Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас, хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсыг ашиглан хууль сахин мөрдөлтийн хувь, эрсдэл үүсэх магадлалыг гарган, ажилд томилох, сахилгын арга хэмжээ оногдуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дотоод журам боловсруулах, хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Нархан цэцэрлэг нь хөдөлмөрийн харилцааны асуудлаар хууль сахин мөрдөлтийн хувь 82,5 хувьтай, аюулгүй ажиллагааны зааврыг зураг, заавар хосолсон бөгөөд ажилтнуудад ойлгомжтой хэлбэрээр хэвлүүлж ажлын байранд байршуулсан, цэцэрлэгийн насны хүүхдийг аюулгүй орчинтой танилцуулах, зөв дадалд сургах зорилгоор үзүүлэн, булан хийж байрлуулсан зэрэг ололттой тал байна. Цаашид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж бэлтгэн хүргүүлэхээр ажиллаж байна.