• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

СОНГИНЫН АЧ ТУС

2018-03-02

СОНГИНЫН АЧ ТУС

Сонгинын ихэнх зүйлүүдийг идэж болох ба голдуу болцуутай байдаг. Эрт дээр үеэс хэрэглэж ирсэн хүнсний ногоо бөгөөд өдгөө дэлхийн ихэнх улс оронд сонгино оролцуулан хийх хоолны маш олон янзын жорууд бий болжээ. Сонгиныг түүхий, хөлдөөсөн, лаазалсан, хатааж нунтагласан, дарсан, хэрчсэн гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр худалдаалах болон хүнсэнд хэрэглэдэг. Төрөл хэлбэрээс шалтгаалж хурц, аагтай, зөөлөн, чихэрлэгдүү, халуун ногоотой гэх мэт амттай байна. Мөн сонгино нь эрүүл мэндэд тустай. Улаан сонгино нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба нянгийн ба мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Мөн холестриныг цусны хананд наалдах ба цусны судас бөглөрөх явцад саад болдог.