• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ЗӨВЛӨМЖ

2018-03-02

ЗӨВЛӨМЖ
Жимс, хүнсний ногоо нь тариалалтын талбайгаас таны гар дээр ирэх хүртлээ төрөл бүрээр бохирдох боломжтой.
Иймд дараах зүйлийг анхаарна уу!
1. Гудамжинд ил задгай худалдаалагдаж байгаа жимс, хүнсний ногоо нь гадаад орчинд, ялангуяа хөрсөнд агуулагдах төрөл бүрийн гэдэсний халдвар үүсгэгч, автомашинаас ялгарах хүнд металл зэрэг химийн бодисоор бохирддог.

2. Жимс, хүнсний ногоог хэрэглэхийн өмнө заавал бүлээн, урсгал усаар булхуулан угааснаар бохирдлыг цэвэрлэнэ. Жишээ нь: алимны гадна хальсыг угаалгүйгээр хэрэглэсэн тохиолдолд гараар дамжин гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй.

3. Жимс, хүнсний ногоог зүсч хэрэглэхдээ зориулалтын модон тавиур ашиглаарай! Махны модон дээр зүсч хэрэглэвэл түүхий маханд агуулагдах бичил биетэн шууд идэх жимс, ногоог бохирдуулдаг байна.