• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хурдан морины уралдаан

2018-02-14

                               ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
          Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 тоот тушаалаар Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт батлагдсан. Мөн 2018 оны 1 сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай 19 тоот тушаал гарсан. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлж, болзошгүй аюул, ослоос сэргийлэх, уралдаач хүүхдийн эрхийг хангаж ажиллах талаар анхаарвал зохих асуудлыг нийт уяач, уяачдын холбоо, эцэг эхчүүддээ ЗӨВЛӨМЖ болгон хүргэж байна.
1. Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахгүй байх
2. Морь унах хүүхэд болон морины эзэн, эцэг эхийн хооронд гурвалсан гэрээ байгуулах
3. ”Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, Морины хэрэгсэлд тавих шаардлага” /MNS 6264-2011/ стандартын шаардлагыг хангасан дуулга малгай, цээживч, тохойвч, өвдгөвч, гутал, эмээл зэргээр хангаж, уралдаанд оролцуулж байх
4. Морь унаж уралдах хүүхдийг гэнэтийн ослын даатгалд даатгуулах

Зөвлөмж бэлтгэсэн:
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Цэцэгдэлгэр