• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Бар код шалгах

2018-02-02

ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Бар код нь жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг шалгах арга  3502 2015/12/05 0

Зураасан кодны дугаараар тухайн барааны код стандарт код мөн эсэхийг хэрхэн шалгах вэ?

Жишээ нь: 8651234567894 гэсэн кодтой бараа байлаа гэж бодъё

Тэгш байрлалд байгаа тоонуудыг түүвэрлэн авч хооронд нь нэмнэ. 6+1+3+5+7+9=31

Гарсан нийлбэрийг 3-аар үржүүлнэ 31*3=93

Шалгалтын оронг /сүүлийн нэг оронтой тоо ба 4/ оруулж тооцохгүйгээр сондгой байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 8+5+2+4+6+8=33

Б ба В заалтаар гарсан тоонуудыг нэмнэ. Жишээлбэл 93+33 =126

Гарсан хариуны хамгийн сүүлчийн нэгжийн оронг 10-аас хасна 126 гэсэн тооны хувьд сүүлчийн нэгжийн орон нь 6 тул ялгавар нь/10-6=4/ байна.

Энэ 4 гэсэн тоо нь дээрх зураасан кодын хяналтын дугаарын хамгийн сүүлчийн 4 гэсэн тоотой тохирч байгаа нь энэ бүтээгдэхүүн GS1 Нийгэмлэгийн стандарт код ашигладгийг гэрчилнэ.