• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Сургалт

2018-01-30

      Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын болохтой холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 01/12 дугаартай удирдамжийн дагуу 45 хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хоол, хүнсний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

     Сургалтанд оролцогчдод урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил дутагдал, шошгын мэдээллийг хэрхэн унших, дотоод хяналт шалгалтыг төлөвшүүлж ажиллах, хуванцар савны хэрэглээ зэрэг сэдвээр мэдээлэл өгч мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн.