• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Шинэ жилийн у/сэргийлэх

2017-12-25

     МХЕГ-ын даргын баталсан 01/27 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийгдэж байна. Тус хяналт шалгалтад нийт 15 ААНБ, 13 иргэн хамрагдсан ба шалгалтаар 46 зөрчил илэрсний 36 буюу 78%-ийг газар дээр нь арилгуулж хоол, хүнсний гаралтай хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх талаар бэлтгэсэн 5 нэр төрлийн 13 зөвлөмж, 4 сэрэмжлүүлэг бэлтгэн, фасебүүк, вебсайтад байршуулан олон нийтэд түгээсэн ба Хэнтий телевизэд 2 удаа ярилцлага өгч, Хэнтийн мэдээ сонинд 1 удаа мэдээлэл тавьж ажилласан. Шалгалтад хамрагдсан хоол үйлдвэрлэл болон хүнсний үйлдвэрийн газруудын хоол, хүнсний бүтээгдэхүүнээс 10 дээж, ажлын байрны орчны эд зүйлсээс нийт 155 арчдас авсны 14 буюу 9%-д E.Coli эерэг үзүүлэлттэй гарсан тул цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийг шаардлагын дагуу хийлгэж, зөвлөмж, зөвлөгөө өгч, мэргэжил аргазүйгээр ханган ажилласан. Хүнсний худалдааны чиглэлээр 5 нэр төрлийн 98800 төгрөгийн хадгалах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг ААНБ-ын дотоод хяналтын ажилтныг байлцуулан газар дээр нь устгуулсан. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.

Хэнтий аймгийн Мэргэжлийн  хяналтын газар