• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлтэд тавигдах шаардлага

2017-12-18

         Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлтэд тавигдах шаардлага

3.1 Хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүнийг гаднах орчны нөлөөллөөс /цас, бороо, чийг, нар, салхи, шороо, тоос гэх мэт/ хамгаалах тусгай зориулалтынбитүү тэвш бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэх;

3.2 Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нь ачааг гэмтээж муутгахгүй,

механик гэмтэлд оруулахгүй чанар байдлыг нь алдагдуулахгүйн тулд хана, дээвэр, суурь хэсэг нь дулаан тусгаарлагч бүхий битүү тэвш, бүхээгтэй, эсвэл эдгээр нь хөргөх юм уу хөлдөөх нэмэгдэл төхөөрөмжөөр тоноглогдсон байх;

3.3 Тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн битүү тэвш, бүхээгт хүнсний түргэн муудах, бүтээгдэхүүний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх ачаатай хольж тээвэрлэхгүй байх;

3.4 Түргэн муудах ачааны физик-химийн шинж чанар, хэрэглээний зориулалт, чанарыг алдагдуулахгүй тулд зориулалтын тавиур, хайрцаг, сав хэрэглэх;

3.5 Тээврийн хэрэгслийн жолооч, ачигчийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан тусгай ажлын гутал, хувцас, бээлий зэргээр хангасан байх;

3.6 Хөлдүү болон загсаасан богын гулууз, бодын мөчилсөн махыг дулааны улиралд хөлдөөх төхөөрөмжөөр тоноглогдсон дулаан тусгаарлагч битүү тэвш,

бүхээг бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр /өлгөөстэй/ тээвэрлэх;

3.7.Тусгай зориулалтын тавиурын доторх тасалгаа нь гулууз махыг өлгөөстэй байдлаар тээвэрлэхэд зориулсан, тавиурынхаа уртын дагуу гүйдэг дэгээ бүхий зэрэгцээ байршсан хөндлөвч нуруутай байх;

3.8 Хүйтний улиралд бөөнөөр нядалсан бод, бог малын их хэмжээний махыг хол зайд тээвэрлэхэд ердийн ачааны автомашины тэвшийг шороо тоос орохооргүй сайтар чигжиж, шалыг нь нимгэн мөстүүлэх, эсвэл 5,0 см-ээс багагүй зузаан цас дэвсэх, гулуузалсан махыг босоо байдлаар ачиж брезентээр битүү хучин эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан тоосгүй орчин бүрдүүлж тээвэрлэх;

3.9. Мах, махан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, загас тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгслийн тэвш, бүхээгийн дотор талыг өдөр бүр зориулалтын угаалгын бодис, халуун усаар угааж цэвэрлэх; Махыг арьс шир, нэхий болон бусад түүхий эдтэй хольж тээвэрлэхийг хориглоно.

3.10 Хагас боловсруулсан болон төрөл бүрийн амтат бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг хөргөх төхөөрөмжөөр тоноглосон зориулалтын битүү тавиур,бүхээг бүхий тээврийн хэрэгсэл/суудлын пикап, фургон, цистерн/ээр/ тээвэрлэх;

3.11 Төрөл бүрийн хиам хүйтэн боловсруулалтын хүнсний ногоо, жимс, загасан бүтээгдэхүүнийг стандартын хайрцаг, саванд хөргөх төхөөрөмж бүхий битүү тэвш бүхээгтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх;

3.12 Хиам, утлагат бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын хөнгөн цагаан болон хуванцар саванд тээвэрлэх бөгөөд давхарлан өрөхөд бүтээгдэхүүн савны ёроолд хүрэхгүйгээр үелүүлэн савлагдсан байх;

3.13 Мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын савыг угааж, халдваргүйжүүлэх;

3.14 Гулууз мах, хиамыг зориулалтын бус саванд буюу автомашины тавиур, тавиурын хонгилд ил задгай ачиж тээвэрлэхийг хориглох;

3.15 Стандартын чингэлэг, савтай жимс, хүнсний ногоо, ургамлын тосыг гэрэл, дулаан тусгаарлагч битүү тэвш бүхий зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх;

3.16Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, түүний битүү тэвш, бүхээгт тогтмол ариутгал хийж, тээврийн хэрэгсэл бүрийг угаах, ариутгах, арчих хэрэгсэл, материалаар хангасан байх;

3.17 Тээвэрлэлт, ачиж буулгах явцад ачааны бүрэн бүтэн байдал, чанарыг алдагдуулахгүйн тулд стандартын баглаа боодол, сав хайрцаг, шошго, хаяг битүүмжлэл зэргийг урьдчилан хангуулж тээвэрлэлтэд хүлээж авах;

3.18 Түргэн муудах, эмзэг хүнсний бүтээгдэхүүнийг стандартын контейнер, хайрцаг сав, баглаа, боодолгүй, ил задгай, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглоно.

3.19 Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч нь тээвэрлэлтийн баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн байна