• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Урьдчилан сэргийлэх хяналт

2017-12-14

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/27 тоот удирдамжийн дагуу “Шинэ жилийн баяр”-ын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хийх хяналт шалгалтын бүрэлдэхүүнийг газрын даргын тушаалаар баталж, хяналт шалгалтын чиглэлийг сумдын Засаг нарт албан бичгээр хүргүүлэн Хэнтий аймгийн хэмжээнд хийж байна.

Тус удирдамжийн дагуу хоол, хүнсний гаралтай халдвар хордлогоос урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар   Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй  хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн төлөөлөл бүхий 30 иргэнийг хамруулан сургалт хийлээ. Сургалтад хамрагдсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт хүнсний аюулгүй байдалтай холбоотой 5 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг бэлтгэж өглөө.

Өнөөдрийн байдлаар хяналт шалгалтанд 5 худалдаа, 3 үйлдвэрлэл, 5 хоол үйлдвэрлэлийн газар, 26 лангуу түрээслэгч нийт 39 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид хамрагдаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, дотоод хяналтаа сайжруулан ажиллах талаар үүрэг даалгавар өглөө. Шалгалтад хамрагдсан газруудын бэлэн бүтээгдэхүүн, хүрэлцэх гадаргуугаас эмгэг төрүүлэгч бичил биетэн илрүүлэх эрүүл ахуйн арчдасны шинжилгээ авч үнэлгээ дүгнэлт өгөх зорилгоор нийт 60 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаад байна.

Иргэн таны хүнсний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол мэдээллийг  7056-3113 дугаарын утсаар авч байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт 2017 оны 12 дугаар сарын 29-ныг дуустал үргэлжилнэ.