• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Агаарын бохирдлоос сэргийлье

2017-12-13

Хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн эмзэг тул эцэг эхчүүд дараах зөвлөмжийг анхаарна уу!
-Авто замын хажуугаар бага насны хүүхдээ дагуулж явахаас зайлсхийх. (Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг)
-Хүүхдээ агаарын бохирдол багатай үеэр салхилуулах. Агаарын бохирдол ихтэй өглөө болон оройн цагаар бага насны хүүхдээ салхилуулахаас зайлсхийх.
-Гараа тогтмол савандаж угааж хэвших. Амьсгалын замын өвчнүүдийн үүсгэгч нь найтаах, ханиалгахад хүний хэрэглэж байгаа зүйлс болох ширээний тавцан, ном, сурах бичиг, дэвтэрийн гадаргуу зэрэгт тархдаг. Эдгээр юманд хүрсэн хүний гараар их хэмжээний үүсгэгчид тархаж өөрт болон бусдад өвчинг халдаадаг.
-Ханиаж найтаахдаа гараараа бус тохиойн гадна хэсгээр ам, хамраа дарж хэвших. Бидэнд ханиаж найтаахдаа гарын алгаа дэлгэж гартаа бүх бактерийг цуглуулж авдаг буруу дадал байгаа нь амьсгалын замын зарим өвчлөлийг бусдад ялангуяа хамгийн дотны үр хүүхэд, ойр дотныхондоо халдаах нөхцлийг бүрдүүлж байна.
-Хог хаягдлаа ангилан цуглуулж, устга. Хатуу, шингэн хог хаягдал нь холилдон химийн урвалд орж дотоод орчны агаарыг байнга бохирдуулж байдаг тул өдөр бүр хогоо гаргаж хогийн цэгт хаяж хэвших;
-Амьсгалын замын өвчнөөр өвчилсөн бол олон нийтийн газар, сургууль, цэцэрлэгтээ явахгүй байх. Бусдад амьсгалын замын өвчнөө тараахгүй, өөрөө өвчнөө бүрэн төгс эмчлэхийн тулд гэртээ байж халуун аарц, халуун хоол хэрэглэх.