• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Нэгдсэн эмнэлгийн ү/ажиллагаанд

2017-12-13

МХЕГ-ын 2017 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд Эмнэлгийн тусламж үйлчилгээний хяналт, цөмийн болон цацрагийн хяналт, тээврийн хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналт, хөдөлмөрийн хяналт, эмбиобэлдмэлийн хяналт, хүнсний чанар стандартын хяналт, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг 2017.03.16-наас 2017.03.28 хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 49 заалт бүхий 1 албан шаардлага, 1 акт хүргүүлж, 172 эмч, ажилчдад шалгалтын дүнгийн талаар танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөв.
Мөн шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар 3 асуудлыг Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулсан.