• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хөрсний бохирдол шалгалт

2017-12-13

Хэнтий аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас Хэрлэн сумын хөрсний бохирдол, хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх хэмжээ стандартыг шалгахад бохирдолын түвшин бага гарсан хэдий ч дараах зөрчил дутагдал гаргасан Өндөрхаан хот тохижилт ОНТҮГазарт хугацаатай албан шаардлага, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч зарим зөрчлийг арилгуулж байна. Шалгалтаар:
-Хог тээврийн машинд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтэл хийлгэддэггүй;
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, төвлөрсөн хогийн цэг хашаа нь байнгын харуул хамгаалалтгүй;
-Төвлөрсөн хогийн цэгийн эргэн тойронд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоогоогүй;
-Хог хаягдлын шинж чанараас хамааран төрөлжүүлэн ангилж, устгах үйл ажиллагааг технологийн дагуу явуулах нөхцөл хангаагүй гэх мэт зөрчил илэрлээ.
Хэрлэн сумын хэмжээнд хогийг зөөж тээвэрлэх үйл ажиллагаа тогтмол хийгдэж байгаа боловч зарим иргэдийн ухамсаргүй байдлаас шалтгаалан хог хаягдлыг ил задгай хаях явдал гарч байгаа нь хөрсний бохирдол үүсгэх, халдварт өвчин гарах шалтгаан нөхцөл болж байгаа тул иргэд та бүхэн зориулалтын хогийн цэгт хогоо хаяна уу!!!